Thursday, December 3, 2009
7 САРЫН НЭГЭН БА ХҮНИЙ ЭРХ”-Т ХОХИРОГЧДЫН ТӨЛӨӨЛИЙГ ОРОЛЦУУЛААГҮЙ
“7 сарын нэгэн ба хүний эрх” гэсэн нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа хэрнээ жинхэнэ хохирогчдын төлөөллийг оролцуулалгүй нам гүмхэн хуралдаж байгаа “Хүний эрхийн комисс”-ынхныг цуглагсад буруутгасан. Ордны гадаа хөл хөдөлгөөн үүсгэсэн эдгээр хүмүүс бол 7 сарын 1-ний үед бэртэж гэмтсэн цагдаа хүчнийхэн болон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон бизнес эрхлэгч, энгийн иргэдийн төлөөлөл юм. Тэд саарал ордонд хүний эрхийн хорооноос зохион байгуулж байгаа сонсгол хэлэлцүүлэгт үгээ хэлж дуу хоолойгоо сонсгохоор цуглажээ. Хэрэг явдлаас хойш жил 6 сар өнгөрчихөөд байхад асуудал нааштай шийдэгдэх биш, харин ч үймээн самууныг өдөөн турхирсан гэгдэх хүмүүс нь цагаадаж ард түмний өмнө хариуцлага хүлээх ганц ч субъект үлдээгүйд тэд бухимдаж байгаагаа илэрхийлж байгаа юм. 1 жил 6 сар гэдэг 7 сарын нэгэн шиг бодитой тодорхой олны нүдэнд ил болсон хэргийн зангилааг тайлж, буруутныг нэрлэхэд хангалттай хугацаа. Гэвч төр энэ хугацаанд цагаан захтнуудад зориулсан “Өршөөлийн тухай хууль” баталж л амжснаас биш, амь нас, бие махбодь, хөрөнгө мөнгөөрөө хохирсон энгийн иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй гэдгийг цуглагсад хэлж байсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment