Thursday, December 3, 2009

“ELLE” СЭТГҮҮЛ ХАМГИЙН ГАНГАН ДЭГЖИН БҮСГҮЙЧҮҮДИЙГ НЭРЛЭЖЭЭ.

Үнэхээр ч нуруулаг, царайлаг Цагаан ордны эзэгтэй нөхрийгөө даган улс төрийн тавцанд гарч ирэхдээ л олон эмэгтэйг өөрийн гадна төрх, биеэ авч яваа байдал, донж маяг, хувцаслалтаараа гайхшруулан бишрүүлсэн. Мишель Обама төрийн их үйл хэргийн төлөө цаг наргүй зүтгэж яваа нөхрийнхөө дэргэд үргэлж сайхан инээмсэглэлээрээ чимэн зогсож, тэд үнэхээр сайхан хос гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
Тэгвэл Эль сэтгүүлийн уншигчид жагсаалтын 2-рт Францын тэргүүн хатагтай Карла Бруниг нэрлэжээ. Топ модель, дуучин Карла ч мөн өөрийн ихэмсэг байдал, алхаа гишгээ, сайхан хувцаслалтаараа олон бүсгүйчүүдийн бахархан дууриах хүн болсон юм. Улс төрийн хүрээлэл дэх сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын эхний гуравт Францын засгийн газрын гишүүн, спортын сайд Рама Яде багтаж, 4-р байранд Испанийн гүнж Летиция оржээ.

No comments:

Post a Comment