Thursday, December 3, 2009

МАДОННА ДАХИН ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭХГҮЙ

Мадонна кино найруулагч Гай Ритчигээс өнгөрсөн 12 сард гэрлэлтээ цуцлуулсан. Харин одоо түүнийг 22 настай найз залуу Жесус Лузтэй гэрлэх гэж байна гэсэн цуу яриа тархжээ.
Америкийн ток шоуны хөтлөгч Дэвид Леттрмэн түүнээс ирээдүйд гэрлэх эсэх талаарх бодлыг нь асуухад тэр “би дахин хэзээ ч гэрлэхгүй “гэж хариулжээ.
51 настай Мадонна одоо 12 настай Лурдес, 9 настай Рокко, үрчилж авсан 4 настай Дэвид, Мэрси гэсэн 4 хүүхэдтэй юм байна.
Тэр ярихдаа, “Бэлэвсэн эцэг эх байна гэдэг бүх зүйлийг хариуцна гэсэн үг. Хүүхдээ усанд оруулаарай гэж хэлэх хүн байхгүй байх болно” гэжээ.

No comments:

Post a Comment