1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монголын түүхэнд шинэ алхам хийсэн өдөр юм. Тэр өдрүүдийн үйл явдлыг түүхч, эрдэмтдийн тэмдэглэн үлдээснээс эргүүлэн сөхвөл, 1924 оны 5-р сард Богд таалал төгсөж, улс орны цаашдын асуудлыг шийдвэрлэх цаг ирсэн байдаг.
Угаасаа ч үндсэн хуульт улс байгуулах нь зөв юмаа гэж Ардын засаг, Монгол ардын намаас гаргаж, анхдугаар үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэр 1922 оны 5-р сард гаргасан байна. Тухайн үед үндсэн хууль боловсруулах туршлага байгаагүйгээс ажлын хэсгийнхэн Орос, Америк, Япон, Бельги зэрэг орны Үндсэн хуулиудыг орчуулж судалж байжээ. Гэлээ ч тэдний ажил удаагүй юм. 7 сарын дараа хөрөнгөтний үзэл суртал, хууль дүрэм дэлгэрүүлэх гэж байна гэж буруутган, ажлын хэсгийг татан буулгасан байдаг. Тусгаар улсын баталгаа үндсэн хуулиа батлах, хуульчлах зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан олон үйл явдал түүхийн энэ зурвас үе болж байсан учраас дахин ажлын хэсэг байгуулах шийдвэр гарчээ. Тухайн үеийн ардын засгийн Ерөнхий сайд Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс 1924 оны 9-р сард байгуулагдсан байна. Энэ удаад тэд 1918 онд батлагдсан Зөвлөлтийн үндсэн хуулийг гол жишээ болгон ашиглажээ. Тэр жил бас нэг онцлох үйл явдал болсон нь 10-р сард анх удаа Ардын их хурлын төлөөлөгчдийг хүрээнд цуглуулсан байдаг. Бүх аймаг хошуудаас 77 төлөөлөгч сонгож байжээ. Монголын бүх ард түмний төлөөлөл 11-р сард албан ёсоор хуралдаж, шинэ Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хэлэлцсэн байдаг. Их хурал эхлэхээс өмнө Үндсэн хуульд Монголын ирээдүйн гол зорилгыг “Хуучны эзэрхэг харгис феодалын суртлын үлдэгдлийг үндсээр нь халж, жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ гэж тодорхойлж байжээ. Ингээд 1924 оны 11-р сарын 25-ны өдөр 16 цагийн үед Ардын их хурлын төлөөлөгчид анхдугаар үндсэн хуулиа хэлэлцэж дуусч, нэг мөр болгон баталсан байна
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment