Thursday, November 26, 2009

Ж.Сүххуяг: Ардчилсан Ерөнхийлөгчөөс гавьяат цол хүртсэндээ үнэхээр их баярлалаа

Бүгд найрамдах улсаа тунхагласны 85 жилийн ой энэ өдөр тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ард түмний хайртай жүжигчин Ж.Сүххуяг гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр Монголын кино урлаг, тайз дэлгэцийн олон арван бүтээлд гайхамшигтай дүрүүдийг бүтээсний хамгийн том төлөөлөл нь “Мандухай цэцэн хатан” уран сайхны киноны Батмөнх даян хааны дүр билээ. Мөн МҮОНТ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй “Эзэнгүй айл” киноны сэтгүүлч Батмөнх, “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киноны Чилүгэний дүрээрээ Монголын ард түмний талархлыг хүлээсээр байдаг.

No comments:

Post a Comment