85 жилийн тэртээх 11 сарын 26-ны өдөр өнөөдрийнх шиг ялимгүй зөөлөн цастай байсан эсэхийг бүү мэд.
Харин түүхэнд тодорхой үлдсэн нэг юм гэвэл энэ өдөр эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон төлөөлөгчид хуран чуулж, анхдугаар үндсэн хуулиа батлан, Бүгд найрамдах засаглалт бүрэн эрхт улс байгуулснаа зарлан тунхагласан юм. Улсын анхдугаар их хурлаас үндсэн хуулийг баталж, улсын бага хурлыг 30 гишүүнтэйгээр байгуулжээ. Гэхдээ бага хурал байнгын бус ажиллагаатай байсан юм. Парламентат ёс, бүгд найрамдах засаглалын эхийг тавьсан тэр өдрийг 85 жилийн дараа дахин дурсаж, тусгаар Монгол Улсын иргэд өнөөдөр найман зууны тэртээ тулгар төрийн тулгыг бадраасан эзэн Богд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Улс тунхагласны баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Элбэгдорж, УИх-ын дарга Дэмбэрэл, Ерөнхий сайд Батболд болон УИХ, засгийн газрын гишүүд, хотын удирдлага, төрийн албан хаагчид оролцсон юм. Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ардын хувьсгалын ялалтыг авчралцсан жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment