Thursday, November 26, 2009

Модернист яруу найрагч Б.Галсансүх: Идэж уугаад, мөнгөөр санал худалдаж авч байгаа хүмүүст зэвсгийн хүчээр ойлгуулах цаг ирнэ шүү

Модернист өнгө аясаар бичдэг залуу яруу найрагчдын анхдагч нь та. Анхдагч байна гэдэг шинэчлэгч байхын нэр гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Надаас өмнө ийм өнгө аясаар бичдэг олон яруу найрагчид байсан. Тэдний хамгийн тод жишээ гэвэл Д.Урианхай гуай байна. Д.Урианхай багшийн наяад оны үед бичсэн "Дотоод шаталтын хөдөлгүүр" найрагпалыг тухайн үед хийсвэр сэтгэхүйгээр бичлээ гэж шүүмжилж байсан. Ер нь яруу найрагч хүн тухайн цаг үедээ шинэчлэгч нь байх ёстой гэж би боддог. Жишээ нь, Д.Нацагдорж гэхэд тухайн үедээ шинэчлэгч байсан. "Од" шүлгийг нь аваад үзье л дээ."... Нийгэм журмаа байгуулаад дараа нь чамтай нөхөрлөе" гэсэн байдаг. Энэ бол шинэлэг зүйл.

No comments:

Post a Comment