Харьяалалын дагуу УБТЗ-ын эмнэлэг анх H1N1 гэсэн онош тавин Халдвартын төв эмнэлэгт хvргvvлсэн боловч Халдвартын эмнэлэг <Энэ өвчин биш байна > гээд буцаасан байна
. Энэ нь хэрвээ дээрх өвчин батлагдсан бол дээрх эмнэлэгvvд хугацаа алдсан гэсэн vг /2 хоног/. УБТЗ-ын эмнэлэгт уушигний хvнд хатгаатай хvн хэвтэж байхад амьсгалын аппарат байхгvй байсны дээр хангалттай эмчилгээ хийгдсэн эсэхэд эргэлзэж байна. Ингээд нас барсаны дараа Шvvх эмнэлэг рvv явуулсан боловч шvvх эмнэлэгийн дvгнэлт албан ёсоор 14 хоногийн дараа гардаг байтал 2 хоногийн дараа өөрсдийн хариуцлагагvй байдлаас vvдэн хvний алтан амийг аварч чадаагvй тангараг өргөсөн эмч нар энэ байдлаа нуун дарагдуулах vvднээс эхнэр нь Солонгосоос ирсэнг нь далимдуулан вирусээр өнгөрсөн гэж яаран баталжээ. Мөн мэдээллийг цацахад 10-р сарын 23-нд УБТЗ-ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Алтанцэцэг, Эрvvл мэндийн яамны дэд сайд Цолмон, Халдвар судлалын Vндэсний төвийн дарга Нямхvv нар ар гэрт нь мэдэгдэлгvйгээр хэвлэлийн бага хурал хийж, талийгаачийг өөр өвчинөөр өнгөрсөн гэж гvтгэн, олон нийтийн хэвлэл мэдээллээр цацсан нь эмч хvний өргөсөн тангарагт заасан бусдын нэр хvндэд халдахгvй байх гэсэн зvйлийг зөрчин нэр ус албан тушаалыг нь дурдан олон нийтэд цацсан явдал юм
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment