Thursday, November 26, 2009

Хил манах дайчид хилчдээ намнав

Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хил дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд гурван хүний амийг хөнөөж, долоон хүн барьцаалан зугтсан онц ноцтой хэрэг гарсан талаар өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ.
Хэргийг Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа. Хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн даруйд ХХЕГ, ТЕГ, ТЕГ, ЗХЖШ-ын дэд дарга болон албаны хүмүүсээс бүрдсэн шуурхай бүлэг ажиллаж эхэлсэн байна. Урьд өмнө нь манай улсад гарч байгаагүй ноцтой хэрэг гарсан тул хууль, хяналтын байгууллагууд сонор сэрэмжээ өндөрсгөжээ.

No comments:

Post a Comment